ТАВАН ЭРДЭНЭ ТӨЛИЙН ДУУ

Хүүхдүүд багачууд манай хөтөлбөрт өдөрлөгт оролцсоноор БОТГО, УНАГА,ТУГАЛ, ХУРГА, ИШИГ зэрэг нялх таван төлийг нэг дор үзэх, үндэсний уламжлал болох НУМ СУМ харвах , ШАГАЙН НААДГАЙ, МОРЬ УНАЖ, АДУУНЫ ЭДЛЭЛ хэрэглэлтэй танилцаж , нэг өдрийг маш үр дүнтэй өнгөрөөх болно.

Өдөрлөгийн хөтөлбөр:
  • 10:00 Хотоос хөдлөх
  • 11:30-12:00 Монгол гэрт өглөөний цай ( сүүтэй хярам шинэхэн хайрсан гамбир )
  • 12:00-12:20 Монгол адуу ба морь унах ач тус
  • 12:20-12:30 Адууны эдлэл хэрэглэлтэй танилцах
  • 12:30-12:40 Морь унах аюулгүйн зөвөлгөө (уяандээр)
  • 12:40-13:00 Морь унах (хөтөч багшийн хамт)
  • 13:00-14:00 Өдрийн зоог (хачиртай гэрийн хуушуур)
  • 14:00-15:00 Төлийн дуутай танилцах
  • 15:00-16:00 Амралт чөлөөт цаг: Нум сум харвах, Бий биелгээ заах, (Багшийн хамт ууланд гарах)
  • 16:00-16:30 Бий биелгээ
  • 16:00 Үдэн гаргах
Аяллын давуу тал:

Морьтой хэрхэн зөв харьцах, унах, нум сум харван сурч, морио яагаад төрийн сүлдэндээ залсныг мэдээд зогсохгүй мөн ТАВАН ХОШУУ МАЛЫНХАА НЯЛХ ТАВАН ТӨЛ-ийг нэг дор үзэх, дууг сонсох болно.

Хүүхдүүд:
  1. Нялх төл малтай танилцах нь нүүдэлчин монгол ахуй ба хөдөөгийн аж амьдралыг бодитоор үзэх нь төлийн дуу сонсох нь тархины ядаргаа хүрдэггүй.
  2. Шагай наадгай нь монголчуудын хүүхдээ зөв хүмүүжүүлдэг маш өвөрмөц арга ухаан байсан. Шагайг тоглосноор хүүхэд тогтвортой сууж сурч хурдан сэтгэж, багаар ажиллаж, манлайлах чадвар нэмэгдэж аливаа зүйлийн арга эвийг түргэн олдог зэргийг.
  3. Нум сум харвах нь хүүхдийн тэсвэр тэвчээрийг нэмээд зогсохгүй, сурах эрмэлзлийг маш ихээр төрүүлдэг гэх мэт олон зүйлүүдийг сурч мэдэх.
  4. Морьтой яаж харьцах, хэрхэн ойртох, унах анхны мэдэгдэхүүн зэрэг.
  5. Морио яагаад төрийн сүлдэндээ дээдлэснийг таньж мэдэх болно.

ҮНЭ: 65.000 төгрөг

БҮРТГЭЛ: 3 сарын 20 - 5 сарын 20ныг дуустал

ХАМРАГДАХ НАС: 6-16 нас

ХЭЗЭЭ: 4 сарын 1 - 6 сарын 1

ХААНААС ХӨДЛӨХ: Сургуулийн зогсоол дээрээс

ХАЯГ: Цонжинболдогт ХӨХ МОРЬТ адуу морь уналгын төвд

ХАРИЛЦАХ УТАС: 88110542, 85989200, 99767007

Анхаарах зүйл.

- Монгол дээлтэй ирвэл сайн
- Хүүхэд дулаан хөнгөн хувцаслах,болж өгвөл арзгар ултай гутал өмсөхгүй байх
- Байгаль орчноо бохирдуулахгүй хог хаяхгүй байх
- Галын аюулаас сэргийлэх